🏵Тусгай хэрэгцээт хүүхэд багачуудыг спортоор дамжуулан хөгжүүлэх, олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхийн хэрэгжилтийг дэмжих, мэргэжлийн багшлах боловсон хүчин бэлтгэх, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэг, Boccia Mongolia - Монголын Пара Бочигийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч С.Алтанхундага нар харилцан санамж бичиг үзэглэлээ.
🏵Дашрамд дурдахад Пара Бочигийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон энэ сард болохоор товлогдсон ба тэмцээнд оролцох хүүхэд, багачууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн байранд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
💪БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.💪
Онцлох мэдээ
Бидэнтэй нэгдэх