Монголын Пара Бочигийн холбоо нь 2017 оны 07 дугаар сард байгуулагдсан, нийгэмд үйлчлэх төрийн байгууллагын статустай, Монголын паралимпийн /пара олимпийн/ хорооны албан ёсны гишүүн спортын холбоо юм.
Бид, байгуулагдсанаас хойш пара бочигийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг бочигийн спортоор хичээллүүлэх, хичээллэх дур сонирхолтой болгох, дотоодын спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, гадаадын тэмцээнд дасгалжуулагч багш, тамирчдыг бэлтгэж оролцуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж ажилласан. Тухайлбал, тусгай сургалттай 70, 55, 63, 25 дугаар сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнүүд, Нэрэмжит тэмцээн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар наадам, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Монголын хүүхдийн их наадмын тэмцээнийг тус тус зохион байгуулсан бол АНЭУ-ын Дубай хотноо болсон Азийн өсвөр залуучуудын наадам-2017, Индонезийн Жакарт хотод болсон “Азийн пара III наадам”, Гуанжоу-2019 олон улсын нээлттэй тэмцээнд, 2019 оны Сөүлийн Азийн аваргын тэмцээнд оролцож тэмцээний туршлага хуримтлуулан, амжилт үзүүлж ирсэн зэргийг дурьдах байна. Мөн 2023 онд Польш Улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Бочигийн Цуврал Тэмцээн-2023”-д тус тус оролцож тэмцээний туршлага хуримтлуулан, амжилт үзүүлж ирлээ.
Эдгээр ажиллагааны дүнд, бочигийн спортоор хичээллэгч олон багш, тамирчид төрөн гарч буйн зэрэгцээ улсын зэрэг цолны болзол хангасан тамирчид ч мөн төрөн гарсныг дуулгахад таатай байдаг. Үүний зэрэгцээ энэхүү спортоор хичээллэж байгаа хүүхдүүд маань эрүүл мэндийн хувьд харьцангуй сайжирсан олон тохиолдолд гарч байгаагын зэрэгцээ анх дэлхийн чансааны 250-аас эхэлж байсан бол хоёрхон жилийн хугацаанд манай улсын 3 тамирчин чансааны 55, 86, 147 дүгээр байранд тус тус эрэмблэгдэж байгаагийн зэрэгцээ, 2020 онд Монгол Улсын спортын шилдэг холбоогоор шалгарсан, 2022 онд Парабочигийн холбоо нь Монгол Улсын Үндэсний шигшээ багт багтсан нь бидний ажлын үр дүнг илтгэж байгаа явдал гэж үздэг.
Онцлох мэдээ
Бидэнтэй нэгдэх