Паралимпын төрөлд багтдаг Пара бочигийн холбоо анх Монголд 2017 онд үүсгэн байгуулагдсан. 7 жилийн тамирчдын уйгагүй хөдөлмөр, эцэг эх, багш дасгалжуулагч, арын албаныхны сэтгэл зүрхээр энэхүү спорт манай улсад хурдан хөгжиж өдгөө тамирчид маань дэлхийд ранкаараа эхний 30т багтаж, олимпын эрхийн төлөө өрсөлдөж, олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо төрийн далбааг мандуулдаг боллоо.
Бид Бочигийн төрлөөр Паралимпоос медаль хүртэх боломжтой. Тамирчдын маань амжилтыг дэмжиж, олонд таниулах, хамтарч ажиллах боломжтой, хүсэлтэй хүмүүст хүртэл нь түгээж өгөхийг танаас хүсье! Таны багахан оролцоо бидэнд үнэтэй хувь нэмэр болно.
Онцлох мэдээ
Бидэнтэй нэгдэх